ТАНИЛЦУУЛГА Ринзааны Булгамаа нь 1978 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. Нөхөр охины хамт амьдардаг. Эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, Хууль зүйн ухааны докторант. Р.Булгамаа нь 2000 оноос “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш, 2001 оноос ИЗИС-ийн Иргэний эрх зүйн тэнхимд эрх зүйн багш, факультетийн декан, Сургалтын менежментийн албаны дэд даргаар ажиллаж байсан. 2006 оноос Сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга, Сургалт эрхэлсэн захирлаар ажиллаж байна. Р.Булгамаагийн ажлын амжилтыг өндрөөр үнэлж, МЗХ-ны “Алма-Матер” ёслолын ажиллагааны Монгол Улсын “Оны шилдэг оюутан”цол өргөмжлөл, Нийслэлийн засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын газрын “Шилдэг залуу” алтан медаль, 2002 онд “Бахархан дууриах багш” цол өргөмжлөл, 2005 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, 2006 онд Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны “Багшийн алдар” хүндэт медаль, 2006 онд БСШУЯ-ны “Хүндэт жуух бичиг”, 2007 онд ИЗИС-ийн “Их засаг” алтан медаль болон 10, 15 жилийн ойн медаль, 2008 онд Нийслэлийн боловсрол, соёл, шинжлэх ухааны газрын “Багшийн алдар” цол тэмдэг, МЗХ-ны Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд БСШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан”, 2011 онд Боловсролын салбарын 90 жилийн ойн медаль, 2012 онд Нийслэлийн боловсролын газрын “Боловсролын шилдэг ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдсан. Мөн дээд боловсролын санхүүжилт, оюутны нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо Иргэний Зориг намын Үндэсний хорооны гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсролын Бодлогын зөвлөлийн гишүүн, Боловсролын Магадлан итгэмжлэлийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Их Засаг Олон улсын их сургууль, Рояаль олон улсын дээд сургууль, Рояаль HD телевизийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Эх үрсийн хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн, БСШУЯ-ны Дээд боловсролын байгууллагын аттестачлалын комиссын гишүүн зэрэг сонгуульт ажлыг хийж байна.
|