ТАНИЛЦУУЛГА   |   ЖУРАМ   |    МЭДЭЭЛЭЛ   САНАЛ АСУУЛГЫН ДҮН ГАРЛАА

МЭДЭЭЛЭЛ

АРДЫН ЭЛЧ санал асуулгыг хакердахыг оролдож байгаатай холбоотой анхааруулга гаргажээ

Ардын элч улс төрчдийн чансааг тодорхойлох онлайн сонгууль эхэлсэн даруйдаа иргэд олон нийт болон улс төрчдийн анхаарлыг татаж эхэллээ.

Өдөр ирэх тусам нэр дэвшигчдийн тоо өсөж 500-д хүрээд байгаа төдийгүй нэр дэвшигчдэд санал өгөх үйл явж эрчимжиж байна.

Үүнтэй зэрэгцээд саар зүйлүүд ч гэсэн гарах болжээ. Жишээлбэл www.ardiinelch.mn сайтыг хакердахыг оролдох нэр дэвшигчид өөрсдийн саналыг янз бүрийн программ ашиглан нэмэгдүүлэхийг чармайх зэрэг зүй бус үйлдлүүд цөөнгүй гарч байгаа аж.

 Иймд санал асуулгыг үнэн бодитой явуулахын тулд сайтын инженерүүд системийг 24 цагийн турш хянаж ажиллаж байгаа бөгөөд нэг IP хаягнаас 2 цаг тутамд нэг удаа л нэг нэр дэвшигчид санал өгч болохоор програмчилжээ.

IP хаягаа өөрчилдөг програм ашиглаж  /гадаад IP хаяг/ системд нөлөөлж байгаатай холбогдуулан удаа дараа ийм үйлдэл гаргасан хандалтыг хязгаарлах, бүр цаашилбал 24 цагийн турш блоклох хүртэл арга хэмжээг авч эхэлсэн байна. Хэрэв удаа дараа ийм үйлдэл гаргасаар байвал нэр дэвшигчийн нэрийг нийтэд зарлаж санал асуулгаас хасах хүртэл арга хэмжээ авахаа анхааруулж байна!

 

Ардын элч ард түмний санал асуулгын зохион байгуулах хороо.

2015-11-11

 

“АРДЫН ЭЛЧ” Ард түмний санал асуулга орон даяар явагдаж байна!

2016 оны сонгуульд  Монголчууд  бид ухамсартай, хариуцлагатай хандах ёстой. Урьд урьдын сонгуулийг ажиглаж байхад нэр дэвшигчдийн зүгээс сонгогчидод тэдний талаарх мэдлэг мэдээлэл багатай байдлыг “ашиглан” сонгуулийн өмнөх сурталчилгааны цөөн хоногт багтаан өөрсдийгөө элдвээр “рекламдан”, сонгогчдын “хулхин дээр цэцэг  ургуулж”  сонгогдох явдал цөөнгүй тохиолддог нь ажиглагдсан.  Иймээс бид сонгуулийн асуудалд, тэр тусмаа өөрсдийгөө төрд төлөөлөх хүнээр  хэнийг сонгох вэ гэдэг асуудалд  эртнээс  мэдээлэл сайтай, ул суурьтай, судалгаа тооцоотой хандах учиртай.

Тэгвэл “Ардын Элч” сэтгүүлээс санаачлан Монголын мэдээллийн 50 вэб сайттай хамтран Үндэсний хэмжээний 50, Залуу 50, Эмэгтэй 50, 21 аймаг, 9 дүүрэг тус бүрийн 5 шилдэг улс төрч, Ардын элчийг тодруулах ард түмний санал асуулга, рейтинг тогтоох судалгааг орон даяар эхлүүллээ.

Энэхүү судалгаа нь 2016 оны сонгуулийг угтан тодорхой сегмент тус бүрээр шилдэг манлайлагч улс төрчдийн рейтингийг тогтоох улмаар иргэдийн итгэлийг хүлээх  Ардын элч нарыг тодруулан таниулах, мэдээ мэдээллээр иргэдийг хангаж сонгогчийн боловсролыг дээшлүүлэх, сонголтыг оновчтой болгох зорилгоор мэдээллийн технологийн хамгийн өргөн сүлжээг ашиглан нээлттэй ил тод хэлбэрээр “АРДЫН ЭЛЧ САНАЛ АСУУЛГА”-ыг явуулж байна.

 “АРДЫН ЭЛЧ САНАЛ АСУУЛГА”-ын онцлог нь одооны УИХ-ын гишүүд болон  2016 онд УИХ-ын гишүүнд өрсөлдөхөөр зэхэж байгаа улс төрчид,   нийслэл дүүрэг болон орон нутгийн шилдэг улс төрчдийн талаарх  Танилцуулга,  Улс төрд орсон Түүхэн замнал, Онлайн мониторинг буюу тухайн улстөрчтэй холбоотой  хэвлэлийн мэдээллүүд, SWOT буюу нэр дэвшигчийн давуу сул талыг харулсан сэтггэгдэл, Хийсэн ажлууд буюу тухайн нэр дэвшигчид бидэнд хандан өөрсдийн гол хийсэн ажлуудынхаа товч тайлан мэдээллийг гарган өгч оруулах боломжтой ЦЭСҮҮДИЙГ багтаан эдгээр цэсээр дамжуулан тухайн улс төрчийн талаарх бодитой мэдээллийг сонгогчидод олгох боломжтой юм.

Энэ бүх мэдээллийг уншсаны дараа сонгогч та улс төрчийн зурагны доор байгаа  2 сегмент бүрд дэмжих, дэмжихгүй байгааг харуулсан товчин дээр дарж өөрийн  саналаа өгөх юм.

Санал асуулга нь www.ARDIINELCH.mn   сайтаар явагдах бөгөөд “Ардын Элч” сэтгүүл болон Мэдээллийн 50 вэб сайт, нийт 500,000 гаруй дагагчидтай фэйсбүүк, твиттер хуудсууд, 2 фм радио, 2 телевизийн суваг, Өдөр тутмын хэвлэлүүдээр мэдээ мэдээллээ тогтмол шуурхай хүртээмжтэй явуулахаар  өргөн баг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 АРДЫН ЭЛЧ АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА

НЭР ДЭВШИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ТА ӨӨРИЙГӨӨ БОЛОН ДЭМЖДЭГ ХҮНЭЭ НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭРХ НЭЭЛТТЭЙ

 

“АРДЫН ЭЛЧ АРД ТҮМНИЙ  САНАЛ АСУУЛГА”  төслийн баг