ТАНИЛЦУУЛГА   |   ЖУРАМ   |    МЭДЭЭЛЭЛ   САНАЛ АСУУЛГЫН ДҮН ГАРЛАА

ЗАЛУУ 50 АРДЫН ЭЛЧ

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ АРДЫН ЭЛЧ


ҮЙЛС

АВИРМЭД ЭРДЭНЭБАЯР

Төрсөн   1972
Төрсөн газар   УЛААНБААТАР ХОТ, БЯАНЗҮРХ ДҮҮРЭГ, 3-Р АМАРЖИХ ГАЗАР
Үндэс угсаа   ХАЛХ

Гэр бүл
ЭХНЭР ХҮҮХДИЙН ХАМТ

Боловсрол
НАЙРУУЛАГЧ,ОПЕРАТОР- СЭТГҮҮЛЧ

Ажлын туршлага

Монгол кино нэгтгэл, Хувийн хэвшлийн “25-р суваг телевиз”-ийн уран бүтээлчдийн анхны нэг болж найруулагч-оператор, хөтлөгчөөр нь ажиллаж байсан.“Шинэ үйлс”-ХХК-ийн захирлаар, “ЭТВ”студийн ерөнхий захирал, “Бэрс Кино урлаг, утга зохиолын дээд сургууль”-д мэргэжлийн багш, УИХ-ын парламентын сурвалжлагчаар, “Монголын тэнгэр заяат тэнгэрлэг аав нийгэмлэг”- ТББ-ын тэргүүн, “Говийн хөгжлийг дэмжих ТББ-уудын нэгдсэн холбоо”-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга, “Юнайтед пикчерс”- продакшны үүсгэн байгуулагч захирал продюсерээр,ТЕГ-ын хэвлэл-мэдээлэл хариуцсан ажилтан, “Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”, “Монголын чөлөөт зохиолчдын холбоо”, “Алтан баталгаа” хууль зүйн товчоо, “Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, “Эх оронч монгол”, “Дэлхийн монгол туургатны Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Академи”, “Үндэсний үйлдвэрлэгч-888” холбоо зэрэг 10 гаруй ТББ-уудын удирдах зөвлөлийн гишүүн, Эрдмийн зөвлөлийн гишүүн, Олон нийттэй харилцах албаны даргын сонгуульт ажилд хийжбайна. Дэлхийн Чингэс Хааны Академийн Эрдмийн зөвлөлийн жинхэнэ гишүүн, Академич цолыг Империал хаус сургалтын программийн дагуу олон улсад хүлээн зөвшөөрүүлж бүтээлийн хамгаалатыг А үнэлгээтэй гүйцэтгэсэн болно.



ТАНИЛЦУУЛГА ТҮҮХЭН ЗАМНАЛ ОНЛАЙН МОНИТОРИНГ SWOT ХИЙСЭН АЖЛУУД
ТАНИЛЦУУЛГА

Үйлс овогт Авирмэдийн Эрдэнэбаяр миний намтар Би 1972 оны 12-р сарын 17 Улаанбаатар хотын 3-р төрөхөд төрсөн. БЗД-ийн 1-хорооны иргэн. Сэхээтэн, Дээд боловсролтой, Академич, Төрийн удирдлагын магистр, Эрх зүйч, Сэтгүүлч найруулагч мэргэжилтэй. Телевиз киноны найруулагч, оператор бөгөөд сэтгүүлч мэргэжилтэй. 1980 онд нийслэлийн 10 жилийн 69 -р дунд сургуулийн 1-р ангид элсэн ороод улмаар 1990 онд нийслэлийн 72-р сургуулийн 10-р ангийг дүүргэн бүрэн дунд боловсролыг эзэмшсэн. 1990-1996 онд “Монгол кино нэгтгэл”-д кино оператороор ажиллаж байхдаа 1994-1998 онд "Бэрс"- кино урлаг, утга зохиолын дээд сургуульд суралцаж баклавар зэрэгтэй кино телевизийн найруулагч, оператор мэргэжлээр төгссөн. Энэ хугацаандаа буюу 1996-1997 онд зохиолч, багш С.Хатанбаатартай хамтран МУИС-ийн “Авиа студийг” үүсгэн байгуулж ажилласан. 1997-2006 онд хувийн хэвшлийн анхны “25-р суваг телевиз”-ийн уран бүтээлчдийн нэгэн болж түүний найруулагч-оператор, хөтлөгчөөр нь тус тус ажиллаж байв. 2002-2008 онд “Шинэ үйлс”-ХХК-ийн захирлаар, 2005-2010 он хүртэл “ЭТВ”-студийн ерөнхий захирал, найруулагч-продюсерээр, 2006-2008 онд “Бэрс Кино урлаг, утга зохиолын дээд сургууль”-д мэргэжлийн багш, 1997-2001 онд УИХ-ын парламентын сурвалжлагчаар болон 2008 оноос “Монголын тэнгэр заяат тэнгэрлэг аав нийгэмлэг”- ТББ-ын тэргүүн, 2009 оноос “Говийн хөгжлийг дэмжих ТББ-уудын нэгдсэн холбоо”-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга, “Юнайтед пикчерс”- продакшны үүсгэн байгуулагч захирал продюсерээр 2010 оноос өнөөг хүртэл тус тус сонгогдон ажиллаж байна.. 2008-2010 онд БНСУ-ын их сургуульд “Төрийн удирдлагын магистр”цол хамгаалж улмаар ТББ-ын Мэдээллийн нэгдсэн төвийг санаачлан зохион байгуулж 2010 онд “Лобби” төвд нээн амжилттай ажиллуулж байна. 2013оноос Улаанбаатар Их сургуулийн эрх зүйчийн гарагийн ангид суралцаж байгаа. 2010 оноос ТЕГ-ын хэвлэл-мэдээлэл хариуцсан ажилтнаар ажиллаж байх үедээ бас л “Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”, “Монголын чөлөөт зохиолчдын холбоо”, “Алтан баталгаа” хууль зүйн товчоо, “Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”, “Тэмээн поло”, “Консенсус”, “Эх оронч монгол”, “Дэлхийн монгол туургатны Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Академи”, “Үндэсний үйлдвэрлэгч-888” холбоо зэрэг 10 гаруй ТББ-уудын удирдах зөвлөлийн гишүүн, Эрдмийн зөвлөлийн гишүүн, Олон нийттэй харилцах албаны даргын сонгуульт ажилд 2012 оноос сонгогдон ажиллаж ирлээ. 2014 онд Дэлхийн Чингэс Хааны Академийн Эрдмийн зөвлөлийн жинхэнэ гишүүн, Академич цолыг Империал хаус сургалтын программийн дагуу олон улсад хүлээн зөвшөөрүүлж бүтээлийн хамгаалатыг А үнэлгээтэй гүйцэтгэсэн болно. Ийнхүү сурч ажиллаж байх хугацаандаа “Техник спортын 9,10 дугаар тэмцээн”, “Монгол генералууд”,” Тамхи ба охид” гэх мэт бүрэн хэмжээний 7 баримтат кино, “Онц сурлагатан, Ганцхан би л..., Дэмий сэлгүүцэгч, Ус” гэсэн 4 богино хэмжээний уран сайханы кино, СГЗ зохиолч П.Сандуйжавын хамтаар 25-р суваг телевизд 213 дугаар “БОДЬЁ” нэвтрүүлгийг, “Урилга”- нэвтрүүлгийг хийж 5 дугаар бэлтгэн үзэгч олны хүртээл болгосон төдийгүй “Амьдралаа гэж...”,”Хавтаст хэрэг”, “Ийм л нэг амьдрал...”, “Намрын цагаан хяруу гадаа уналаа ээжээ...”, төрийн шагналт зохиолч Н.Чойномын шүлэг өгүүллэгээр цувралд зохиомжууд, “Саарал ордноор сонин юу байна”, “Амьдрал өөрөө зураг”, “480 хором”, “Түмний нэг”, “Х-залуус хөтөлбөр” “Монгол гайхамшиг дуудлага худалдаа”,”Эхийн хишиг үрсийн баясгалан”, “дэлхийн Чингэс хааны академийн түүхэн замнал”- гэх зэрэг олон арван телевизийн нэвтрүүлгүүдэд найруулагч-оператороор хөтлөгчөөр ажиллан үзэгч түмэн олныхоо хүртээл болгосон билээ. Түүнчлэн миний бие нь “Монгол кино нэгтгэл”-д оператор-техникчээр ажиллах хугацаандаа Монголын киноны шилдэг уран бүтээлчдийн удирдлага доор хамтран ажиллаж үзэгч түмнийхээ үзэх дуртай “Бүлээн нурам”, “Чин ван Ханддорж”, “Монголын нэг өдөр”, “Уяа”, “Ертөнцийн сүүлчийн чулуу”, “Учиртай гурван толгой” гэх мэт 20 гаруй уран сайханы, “Булган-60”,”Алдархаан-70”, “Гачуурт-60” “Дэлхийг чимсэн Архангай”, “Зуун зуунд өртөөлсөн алба”, “Манлай сум-70”, “Монгол генерал”, “Захиргааны хэргийн шүүх”, “Хуулийн цаг”, “21-р зууны Монгол орон”, “Сэлэнгэ аймгийн Цагдаагийн Түүхэн замнал”, “Завхан 90”- гэх мэт 20- гаруй баримтат киноны ерөнхий найруулагч болон оператороор ажиллсан байна. Мөн ЭТВ-студид ажилласан хугацаандаа 200 гаруй реклам, сурталчилгааны ролик, шторк бүтээж Англи, Орос, Хятад, Солонгос хэлнээс 3000 гаруй киног орчуулан, дуу оруулж, 120 гаруй нэвтрүүлэг , 10-аад баримтат кино бүтээн үзэгч түмэндээ хүртээл болгон хүргээд байна. Энэхүү ажил, уран бүтээлийн амжилтуудыг минь төр засаг, олон нийтийн байгууллагуудаас тухай бүр өндрөөр үнэлж ирснээр “Монгол кино нэгтгэл”-ээс 1993 онд “Баярын бичиг”, 2005 онд Монгол киноны 60 жилийн ойн “Хүндэт тэмдэг”ээр шагнагдаж, 1997 онд Телевизийн шилдгийг шалгаруулах “Гоо марал”- арга хэмжээнээс “Гоо марал” шагналыг хүртсэн бол 1998 онд ЦЕГ “Баярын бичиг”-ээр 2001 онд МСНЭ “Хэвлэл Мэдээлэлийн Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр, 2005 онд МЗХ “Тэргүүний залуу” алтан медалиар, 2008 онд БСШУЯ “Хүндэт жуух бичиг”-ээр, 2011 онд “МУ-ын Соёлын Тэргүүний Ажилтан”- цол тэмдгээр, 2010 онд МСНЭ оны нэрэмжит шагналаар, 2011 онд Сангийн яам 100-н жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр, 2012 онд ҮТЕГ-ын “Хүндэт тэмдэг”-ээр, 2012 онд Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбооны “Мөнх тэнгэрийн язгуурт гайхамшигт Монгол хүн”- номонд анхдагчаар тодрон бичигдэж тус холбооны тэргүүн дээд шагнал “Алтан хүн” одонгоор 2013 онд, МСНЭ-ийн “Үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн”- медалиар, Дэлхийн Чингэс Хааны академийн Гүн Ухаан Судлалын империал хаус сургалтын Чингэс хаан судлалын “Гайхамшиг”- телевизийн цуврал бүтээлээр “Чингэс Хааны Дэлхийн Академ”-ийн Гүн ухааны эрдмийн жинхэнэ гишүүн, Академич цол тэмдэгээр 2014 онд, МЗХ-ны “Залуу үеийг халамжилан хүмүүжүүлэгч”-одонгоор, “Санхүү Банкны Тэргүүний Ажилтан” цол тэмдэгээр, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор 2014 онд тус тус шагнагдсан юм. Ийнхүү улсад өнөөг хүртэл ажиллаж байгаа 20-иод жилийнхээ хугацаанд уран бүтээлийн дээрх чамгүй амжилтанд хүрсэн хэдий ч ТЕГ-ын ТТХХ-ийн Хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байхдаа татварын хууль тогтоомжийг сурталчлах, МТА-ны шинэчлэл, ил тод хөтөлбөрийн бодлого зорилтыг татвар төлөгчдөд ойлгуулах, татвар төлөгчдөд татварын боловсрол эзэмшүүлэх замаар татвараа өөрөө ухамсраараа төлж хугацаандаа тайлагнаж байх сэтгэл зүйг нь нийгэмд төлөвшүүлэхэд ажлынхаа голыг чиглүүлэн ажиллаж ирсэн нь “Уг ажлаа тодорхой зорилго, төлөвлөгөөтэйгээр шинэ шатанд гаргаж байна” гэж удирдлагын зүгээс үнэлэдэг төдийгүй Монголын татварын Албаны түүхэнд анх удаа бяцхан татвар төлөгч нарт зориулан “Билгүүн Тулга хоёрын татвартай танилцсан түүх” хүүхэлдэйн киног барималын аргаар хийж бүтээсэн нь олон зуун татвар төлөгч нарын талархлыг хүлээсэн бүтээл болсон билээ. Би төрийн хууль тогтоомжийг сурталчлах телевизийн нэвтрүүлэг, баримтат киног цаг алдалгүй бүтээж хүргэх төдийгүй өдөр тутмын сонин хэвлэл, мэдээллийн төрөл бүрийн байгууллагуудтай байнга цаг ямагт нягт хамтран ажиллаж тухайн байгууллагынхаа ажил үйлсийг зөвөөр өргөн олонд таниулан сурталчилж байх нь өөрийнхөө ажлын үндсэн үүргээ гэж үздэг юм. Намтраа үнэн зөв бичсэн: Авирмэдийн Эрдэнэбаяр


2016 АРДЫН ЭЛЧ РЕЙТИНГ ТОГТООХ СУДАЛГАА. iSss LLC Бүтээв.