БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ АРДЫН ЭЛЧ |
|
Үжээд |
Дамбадаржаа Мөнхтайван |
Төрсөн |
1959 |
Төрсөн газар |
Булган аймаг, Булган хот |
Үндэс угсаа |
Халх |
Гэр бүл Эхнэр, 4 хүүхэд
|
Боловсрол Улс төр судлаач, эрх зүйч, мэргэжилтэй, Бизнесийн удирдлагын магистр
|
Ажлын туршлага
1974-1982 он Хилийн ба дотоодын цэргийн 05 дугаар ангид Хөгжмийн группын дарга 1982-1986 Нийгмийн аюулаас хамгаалах газрын Цэргийн дээд сургуульд суралцсан 1986-1990 он Хилийн 216 дугаар анги Соёл гэгээрлийн ажилтан, зааварлагч 1990-2002 он ЦЕГ-ын харъяа Дотоодын цэргийн 05 дугаар ангид Соёлын төвийн дарга, хөгжмийн удирдаач 2002-2012 он Багахангай дүүргийн Илч-Орд НӨҮГ-ын захирал 2013 оноос одоог хүртэл Багахангай дүүргийн Хот тохижилтын албаны дарга
|
|
ТАНИЛЦУУЛГА Д.Мөнхтайван нь 2002 оноос Багахангай дүүргийн халаалтын зуух, хот тохижилтын ажил, орон сууцны болон сууц өмчлөгчдийн холбооны ажлуудыг хариуцан дүүргийн иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд дулааны болон орон сууц, сууц өмчлөгчдийн холбооны ажил үйлчилгээнд ахиц дэвшил гарган хөдөлмөрлөсөн дүүргийн тэргүүний сайчуудын нэг юм. Д.Мөнхтайваны удирдсан байгууллага нь дүүргийн хэмжээнд ажил хөдөлмөрөөрөө тогтмол шалгарч дүүргийн түүхэнд багагүй хувь нэмэрээ оруулсан юм. Үүнд: • 2002 онд “Багахангай дүүргийн аварга байгууллага” • 2003 онд Бүтээн байгуулалтын жилийн ажлаар Нийслэлд шалгарч “Өргөмжлөл мөнгөн шагнал” • 2004 онд “Дүүргийн шилдэг байгууллага” • 2005 онд “Монгол төрийн алтан санг аривжуулагч шилдэг байгууллага” • 2007 онд “Дүүргийн аварга байгууллага”, • 2007 онд Багахангай дүүргийн “Шилдэг менежер”-ээр тус тус шалгарч байсан • 2008-2012 онуудын орон нутгийн сонгуульд дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшиж ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон дүүргийн эдийн засаг, нийгмийн бодлого зорилтыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавин иргэдийн дуу хоолой болон ажиллаж байна. Дүүргийн иргэдийн төлөө сэтгэл, зүрхээ зориулах зүтгэлтэй нэгэн тул АРД ТҮМНИЙ ЭЛЧ-ээр дэвшүүлж байна.
|
|