ТАНИЛЦУУЛГА Төрсөн огноо : 1953-03-18
Албан тушаал : УИХ-ын гишүүн
Мэргэжил : Төмөр замын ашиглалтын инженер
Төрсөн нутаг : Дундговь аймгийн Эрдэнэдалай сум
Боловсрол: 1972 онд дунд сургууль,
1978 онд Ленинградын Төмөр замын дээд сургуулийг төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр,
1985 онд ОХУ-д Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.
Ажилласан байдал: 1978-1979 онд Улаанбаатар төмөр замын Чойр өртөөнд вагоны холбогч найруулагч, хөдөлгөөн зохицуулагч
1979 - 1981 онд Төмөр замын Удирдах газарт Галт тэрэгний хөдөлгөөний төв диспетчер,
1981 - 1982 онд “Толгойт” өртөөний дарга,
1982 - 1983 онд Улаанбаатар төмөр замын ашиглалтын албаны Ерөнхийинженер
1985 -1990 онд МАХН-ын Төв хороонд зааварлагчаар ажилласан байна. Мөн тэр ондоо Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан хүний нэг.
1991 оны үед Төмөр замдаа эргэн очиж,Улаанбаатар төмөр замын нэгдүгээр орлогч дарга,
1991-2004 онд Улаанбаатар төмөр замын дарга
2004 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод байна.
2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын албыг хашиж байв.
Шагнал: 1996 онд Хөдөлмөрийн Гавъяаны улаан тугийн одон,
1998 онд ОХУ-ын “Найрамдал одон” ,
1998 онд Монгол Улсын Гавъяат тээвэрчин,
2004 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.
2004 онд ОХУ-ын Засгийн газрын “Мельников” медаль, “Транссибирийн төмөр зам\\\" медаль,
2006 онд Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль,
2006 онд Төрийн хичээнгүй түшээ өргөмжлөл хүртсэн. Монгол, Оросын хүндэт төмөр замчин.
|