ТАНИЛЦУУЛГА   |   ЖУРАМ   |    МЭДЭЭЛЭЛ   САНАЛ АСУУЛГЫН ДҮН ГАРЛАА

ЗАЛУУ 50 АРДЫН ЭЛЧ

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ АРДЫН ЭЛЧ


Боржигон

Ёндонсамбуу Бямбатогтох

Төрсөн   1979
Төрсөн газар   Өвөрхангай аймаг
Үндэс угсаа   Халх

Гэр бүл
Ам бүл 4

Боловсрол
Хуульч, магистр, докторант, дэд профессор

Ажлын туршлага

2001 оноос “Засагт хан” дээд сургуульд багш, 2005 оноос Менежмент-Эрх зүйн тэнхмийн эрхлэгч, 2008 оноос Төрийн захиргааны удирдлагын тэнхмийн эрхлэгчээр томилогдон ажиллахын зэрэгцээ 2008 оноос тус сургуулийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон сонгогдон ажиллаж байна.



ТАНИЛЦУУЛГА ТҮҮХЭН ЗАМНАЛ ОНЛАЙН МОНИТОРИНГ SWOT ХИЙСЭН АЖЛУУД
ТАНИЛЦУУЛГА

Ё.Бямбатогтох нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, докторант, дэд профессор. 2001 оноос “Засагт хан” дээд сургуульд багш, 2005 оноос Менежмент-Эрх зүйн тэнхмийн эрхлэгчээр, 2008 оноос Төрийн захиргааны удирдлагын тэнхмийн эрхлэгчээр томилогдон ажиллахын зэрэгцээ 2008 оноос тус сургуулийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Ё.Бямбатогтох нь БНХАУ, АНУ, БНСУ-уудад мэргэжил дээшлүүлсэн. “Төрийн захиргаан онол”, “Иргэн, бизнесийн эрх зүй”, “Төрийн онол” гарын авлага, “Төрийн хяналт, шалгалт” 2005 он ном, “Төр эрх зүйн онол” 2010 он ном зэргийг туурвин олны хүртээл болгожээ. Ё.Бямбатогтох нь 2008 онд багшийн хөгжлийг дэмжих зорилгоор 2008 онд Монголын Их Дээд Сургуулиудын Багш нарын “Залгамж Үе” холбоог үүсгэн байгуулж амжилттай удирдаж байна. Мөн “Шударга төрийн төлөө” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, “Нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нэгдсэн нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна. 2012 оны НИТХ болон дүүргийн иргэдийн хуралд нэр дэвшиж байсан. 2005 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн “Чингис хаан” дурсгалын медаль, “БСШУЯ-ны хүндэт жуух бичиг”, “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус тус шагнагдаж байжээ.


2016 АРДЫН ЭЛЧ РЕЙТИНГ ТОГТООХ СУДАЛГАА. iSss LLC Бүтээв.