Хүнд |
Пэрэнлэй Нямлхагва |
Төрсөн |
1975 |
Төрсөн газар |
Дундговь аймаг Хулд сум |
Үндэс угсаа |
Халх |
Гэр бүл Ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт
|
Боловсрол Дорно Дахины Гүн Ухааны Дээд Сургуулийг Философич-Багш мэргэжлээр, Улаанбаатарын Их Сургуулийг Утга зохиол судлаач мэргэжлээр тус тус төгссөн.
|
Ажлын туршлага
Дундговь аймгийн Хулд сумын Олдох багт Малчин, Улаанбаатарын Их Сургуулийн Монгол Судлалын төвд Эрдэм шинжилгээний ажилтан, Улаанбаатарын Их Сургуульд багш, Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн Нийгмийн Нэвтрүүлгийн албаны Ерөнхий редактор, Урлаг Соёл Редакцийн дарга
|
|
ТАНИЛЦУУЛГА Пэрэнлэй овогтой Нямлхагва нь 1975 онд Дундговь аймгийн Хулд сумын нутаг Улаанжирэм хэмээх газар төржээ. 1982 онд Дундговь аймгийн Хулд сумын Улсын тэргүүний арван жилийн сургуульд элсэн орж 1992 онд төгсөн бүрэн дунд боловсрол эзэмшсэн. 1992-1994 он хүртэл Хулд сумын Олдох багт малчин. 1994-1995 он хүртэл Дотоодын цэргийн О5-р ангид хугацаат цэргийн алба хаасан. 1995-1997 он хүртэл Хулд сумын Олдох багт малчин. 1997 онд Улаанбаатар хотод Дорно Дахины Гүн Ухаан Хүн Судлалын Дээд сургуульд элсэн орж 2001 онд философичи-багш мэргэжлээр Бакалавр зэрэгтэй төгссөн. 2001 онд Улаанбаатарын Их Сургуулийн Хэл шинжлэл, Утга зохиол судлалын Магистрт элсэн орж 2003 онд Хэл бичгийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Философич–багш, Утга зохиол судлаач мэргэжилтэй. 2003 оноос 2012 он хүртэл Улаанбаатарын их сургуульд багш, 2012 оноос өнөөг хүртэл МҮОНРадиод ерөнхий редакторын алба хашиж байна. П.Нямлхагва нь 1990- ээд оны сүүлээс уран бүтээлээ эхэлж 1999 онд “Манагаар чамтай хүүрнэлдэх ...”, 2001 онд “Арслан цагаан дарс”, 2005 онд “Зүүдэн бүрдийн аглаг”, 2009 онд “Аглаг хагсуурга”, 2010 онд “Өвсвэйн үүдсэн мөртүүд”, 2012 он “Сэрүүн гэрэлт” зэрэг яруу найргийн болон 2003 онд “Төгс жавхлант нутаг” хэмээх өөрийн төрсөн нутаг Хулд сумын түүхэн номыг тус тус хэвлүүлжээ. Мөн төрийн шагналт О.Дашбалбарын нэрэмжит “ Утгийн сүм” 2004 онд, МҮЧЗХ- ноос жил бүр уламжлал болон зохиогддог “Мөнгөн цом-2004”, Хайрын шүлгийн наадам “Цагаан уул-2006” Эх орончдын өдрөөр МАХН-аас зохион явуулсан “Эх орны дуулал-2007”, Говийг Хөгжүүлэх Төрийн бус байгууллагуудын Нэгдсэн Холбооноос зохион байгуулсан “Ижий говь – 2008”, “Тусгаар тогтнолын цом-13” зэрэг яруу найргийн 10 гаруй наадамд түрүүлж тэргүүн цомын эзэн болсон байна. П.Нямлхагвын авъяас чадварыг үнэлж МҮЧЗХ-ноос “ Арслан цагаан дарс “ яруу найргийн номд нь “Шилдэг бүтээл”-ийн шагнал, МЗЭ-ээс “Алтан хагсуурга” бүтээлд нь 2010 онд “С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал” мөн 2011 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал тус тус хүртэж байжээ.
|
|