ТАНИЛЦУУЛГА   |   ЖУРАМ   |    МЭДЭЭЛЭЛ   САНАЛ АСУУЛГЫН ДҮН ГАРЛАА

ҮНДЭСНИЙ 50 АРДЫН ЭЛЧ

БАЯНГОЛ ДҮҮРЭГ АРДЫН ЭЛЧ


Боржигон

Содномзундуй Эрдэнэ

Төрсөн   1963
Төрсөн газар   Улаанбаатар
Үндэс угсаа   Халх

Гэр бүл
Ам бүл: 5

Боловсрол
1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр 1999 онд Отгонтэнгэр их сургууль Эрх зүйч мэргэжлээр 2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн.Хууль зүйн ухааны магистр, Төрийн удирдлагын доктор

Ажлын туршлага

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд



ТАНИЛЦУУЛГА ТҮҮХЭН ЗАМНАЛ ОНЛАЙН МОНИТОРИНГ SWOT ХИЙСЭН АЖЛУУД
ТАНИЛЦУУЛГА

С.Эрдэнэ 1981 онд Улаанбаатар хотын 75-р сургууль, 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг  Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр, 1999 онд Отгонтэнгэр их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

 

Тэрбээр 1990 оноос Багануур районы анхны Ардчилсан намын хорооны дарга,1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга, 1990-1992 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан, 1992-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газарт ажилтан улмаар 1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга, 1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын албыг тус тус хашиж байсан. Мөн тэрээр 2000 онд МоАН-ын дарга, 2000 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга, 2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаад улмаар 2009-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан юм.  

 

С.Эрдэнэ  2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож,  2014 оны 11 дүгээр сар хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж байна.

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2004 онд Боловсролын тэргүүний ажилтан, 2006 онд Нийгмийн даатгалын хүндэт ажилтан, 2006 онд Алтангадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагнагдсан. Англи, орос хэлтэй.

 

Цахим шуудан: serdene@parliament.mn 


2016 АРДЫН ЭЛЧ РЕЙТИНГ ТОГТООХ СУДАЛГАА. iSss LLC Бүтээв.