ТОВЧ НАМТАР:
Урагийн овог: Баавай, Овог: Цэгмид, Нэр: Цэнгэл, Төрсөн огноо: 1957-04-22, Албан тушаал: УИХ-ын гишүүн асан, Мэргэжил: Эрчим хүчний болон турбины тохируулгын инженер, Төрсөн нутаг: Булган, Нам: Монгол Ардын нам,
Боловсрол:
1976 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль
1983 онд ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Эрчим хүчний болон турбины тохируулгын инженер
1995 онд Удирдлагын хөгжлийн академи
Техникийн ухааны доктор цолтой
Ажилласан байдал:
1983-1984 онд Уул уурхай геологи эрчим хүчний яамны харъяа засварын нэгдсэн үйлдвэрт мастер
1984-1985 онд Засварын нэгдсэн үйлдвэрийн Турбин цехэд засварын инженер 1985-1988 онд Засварын нэгдсэн үйлдвэрт тохируулгын инженер
1988-1990 онд 4 дүгээр цахилгаан станцад участикийн дарга
1990-1994 онд 3 дугаар цахилгаан станцад тохируулгын инженер
1994-1996 онд 3 дугаар цахилгаан станцад ерөнхий инженер
1996-2000 онд"Хасвуу" ХХКомпаний ерөнхий захирал
2000-2004 онд Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
2004 -2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн
2015.01-2015.07 онд БОНХАЖЯамны ТНБДарга