ТАНИЛЦУУЛГА   |   ЖУРАМ   |    МЭДЭЭЛЭЛ   САНАЛ АСУУЛГЫН ДҮН ГАРЛАА

ҮНДЭСНИЙ 50 АРДЫН ЭЛЧ


Дамбадаржаа Жаргалсайхан

Төрсөн   0
Төрсөн газар  
Үндэс угсаа  

Боловсрол
Эдийн засагч

Ажлын туршлага


ТАНИЛЦУУЛГА ТҮҮХЭН ЗАМНАЛ ОНЛАЙН МОНИТОРИНГ SWOT ХИЙСЭН АЖЛУУД
ТАНИЛЦУУЛГА

Дамбадаржаагийн Жаргалсайхан нь эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл бичдэг ба "De Facto" нэртэй ТВ-ийн ярилцлага хөтлөгч, эдийн засагч, хараат бус сэтгүүлч юм.

Д.Жаргалсайхан санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй, арилажааны болон хөрөнгө оруулалтын банк, маркетинг, стратеги төлөвлөлт, өрсөлдөх чадвар болон хүний нөөцийн хөгжлийн талаар зөвлөгөө өгч байсан болно. Мөн дээрхи салбаруудад ажиллаж ирсэн бөгөөд өмнөх ажлаас нь дурдвал:

  • ХасЛизинг компанийн Гүйцэтгэх Захирал
  • Капитал банкны Гүйцэтгэх захирал
  • Гадаад Хөрөнгө Оруулалтын Газрын дарга
  • Жуулчин Компанийн Дэд захирал
  • Монгол Газрын тос компанийн эдийн засагч

Олон нийтийн, сайн дурын ажлууд:

  • Улаанбаатар Ротари Клубыг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч (1995/1996),
  • Нээлтэй Нийгмийн Форумын ТУЗ-ийн гишүүн (2003-2007);
  • Монголын Иргэний Холбооны Ерөнхийлөгч (2008-2009),
  • Монголын Америкт төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч ( MASA, 2010-2013)

Одоо:

  • "Номхон Далайн Эдийн засгийн Хамтын Ажиллагааны Монголын Үндэсний Хороо"-ны (MONPECC) Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • "Монголчууд Шудрага Татвар Ухаалаг Зардлын төлөө" ТББ-ын Ерөнхийлөгч, Монголын Эдийн Засгийн Форумын үүсгэн байгуулагч, УЗГишүүн,
  • Торгон зам сангын үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга
  • Улаанбаатарын Эдийн Засгийн Клубын Ерөнхийлөгч

Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл:

  • Өнөөдөр сонин (Монгол хэлээр), UB Post сонинд (англи хэлээр) долоо хоног бүр эдийн засаг, улс төр, нийгмийн тулгамдсан асуудлаар бодлогын шүүмж нийтлэл бичиж хэвлүүлдэг.
  • "De facto" ярилцагыг хөтлөгч (NTV), блогч. www.jargaldefacto.com
  • Defacto Радио нэвтрүүлэг FM98.9 Лхагва гараг 18:20 оос
  • Нийтийн мэдээлэл хэрэгсэл: twitter: jargal_defacto; fb: djargal

Боловсрол:

  • Нийслэлийн 28-р дунд сургууль
  • Москвагийн Улсын Их Сургуулийн эдийн засгийн анги (1984);
  • Дэнвэрийн Их Сургуульд Даниелсийн Бизнэсийн Сургууль Бизнэс Удирдлагын Мастер \MBA\ АНУ штат Колорадо 2002;

Улс төрийн намын гишүүн бус; Уулын цана, гольф, унших, бичих, хөгжим сонсох дуртай. Аав Төв аймгийн Бүрэн сумын, ээж Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул


2016 АРДЫН ЭЛЧ РЕЙТИНГ ТОГТООХ СУДАЛГАА. iSss LLC Бүтээв.