ТАНИЛЦУУЛГА С.Отгонбаяр нь 1963 онд И.Сайнбуянгийн гуравдугаар хүү болон мэндэлжээ. Тэрээр улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж нийгэм эдийн засагт хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах дотоодынхоо хэрэгцээг хангах Нефть боловсруулах үйлдвэр, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах цогц санал санаачлага, Монгол хүнээ дээдэлсэн “Амин эрдэнэ” хөтөлбөр, “Үндэстний цахим өв” академи, Дижитал Монгол хөтөлбөр зэрэг төсөл хөтөлбөрүүдийг санаачилж дийлэнх нь амжилттай хэрэгжиж байна.
Тэрээр Д.Сүхбаатарын нэрэмжит Улсын хэвлэлийн комбинатаас ажил амьдралынхаа гарааг эхэлж 1992 оноос “Оюуны ундраа” компанийг үүсгэн байгуулж бизнесийн салбарт хөл тавижээ. Сайнбуянгийн Отгонбаяр нь Москвагийн Хэвлэлийн дээд сургууль, Москвагийн Улс төр эдийн засгийн академи, АНУ-д бизнесийн удирдлагын сургуулиудыг дүүргэж, 2000 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2004 онд УИХ-ын гишүүн, 2004-2006 онд УИХ-ын Мэдээлэл Харилцаа Холбоо технологийн хөгжлийн байнгын хороон дарга, 2006-2008 онд Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын албыг тус тус хашиж байв.2004-2006 онд УИХ-ын мэдээлэл харилцаа,холбоо технологийн хөгжлийн байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа олон нийтийн радио телевизийн хуулийг санаачлан батлуулж ОНРТ-ын зөвлөлийг байгуулав. Засгийн газрын цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд бүх нийтийг компьютержүүлэх зорилгоор 2 жил компьтер болон дагалдах хэрэслүүдийг 2 жил татвар болгох хуулийг санаачилж батлуулав. Үүрэн телефоны монополь үнийг задалж Мобиком, Скайтелийн гар утасны үйлчилгээний үнийг 30 хүртэл хувь бууруулах арга хэмжээг авч ард иргэд хямд тарифаар үйлчлүүлэх болов. Үүрэн телефоны гурав дөрөвдөх операторуудыг буй болох нөхцөлийг бүрдүүлэв. Улаанбаатар хотын авто замын хяналтын нэгдсэн төв, гэрлэн дохиог сайжруулах, камержуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан батлуулав.
Орон нутагт хувийн телевизүүд эфирээ цацах нөхцөл бололцоог бүрдүүлэв. Бүх аймаг сум нэгжүүдэд интернетийн сүлжээ татах, УИХ, Засгийн газарыг нэгдсэн цахим сүлжээтэй болгов. Телевизийн аналоги системээр тоон буюу дижитал системд шилжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж батлуулав. Төмөр замын холбоо болон төрийн тусгай хамгаалалттай газруудын телефон холбооны сүлжээг шинэчлэх ажлыг зохион байгуулав.
С.Отгонбаяр ОБ-ын сайдаар ажиллаж байхдаа гамшиг осолтой тэмцэх мэргэжлийн аврах шуурхай 105 бүлгийг байгуулсан бөгөөд уг аврах бүлэг 2008 оны 1 сарын 1-ны байдлаар осол гамшигаас 3800 хүний амь нас, асар ихээр үнэлэгдэх эд хөрөнгийг аварсан байна. Тухайлбал: 2006,7,10 нд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд болсон үерийн гамшгаас аврах ажиллагагааг удирдан зохион байгуулж 188 иргэний амь, 26000 толгой мал, иргэдийн гэр байшин, эд хогшлийг аварчээ. Мөн 2007 оны 1 сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Мухарын аманд хувиараа алт олборлож байсан 4 хүн 35 метрийн гүнд уулын нурангинд дарагдсаныг газар дээр нь аврах ажиллагааг 78 цагийн турш газар дээр нь биечлэн удирдаж шургуу ажилласны үрээр бүгдийнх нь алтан амийг аварч чадсан юм. Тэрээр 2007 оны 7 сарын 7-ны өдөр Налайх дүүргийн “Отгонтэнгэр” компанийн эзэмшил уурхайн аманд нурангинд даруулсан 8 уурхайчнхыг аврах ажиллагааг мөн л биечлэн удирдаж Пагвасүрэн, Цэвэгсүрэн, Ганбаатар, Очирхүү, Энхгэрэл, Энхболд, Батмөнх, Гантулаг нарын алтан амийг аварчээ. 2006 оны 6 сард Тэрэлжийн гүүр нурахад шуурхай арга хэмжээ авч 18 цагийн дотор усанд хашигдсан орон нутгийн 8000 гаруй иргэд болон гадаад дотоодын жуулчдыг чөлөөлөв.Эндээс үзэхэд сайд албаа үлгэр жишээ хашсан нь харагддаг. Тэр бүү хэл өөрийн биеэр гамшиг осолын халуун цэгт нүүр тулан 78 цагийн турш аврах ажиллагааг газар дээр нь биечлэн удирдан ажиллаж байв.
|