МЭРГЭД |
СОДНОМЖАМЦ ДАМДИНСҮРЭН |
Төрсөн |
1957 |
Төрсөн газар |
СҮХБААТАР АЙМГИЙН МӨНХХААН СУМ |
Үндэс угсаа |
ХАЛХ |
Гэр бүл АМ БҮЛ -3.ЭХНЭР ДҮҮГИЙН ХАМТ
|
Боловсрол БАГШ,УДИРДЛАГЫН АРГА ЗҮЙЧ,АMЬТАН СУДЛААЧ
|
Ажлын туршлага
1980-1988 онд Хэнтий,Сүхбаатар аймгуудын Залуучуудын эвлэлийн хорооны Хотын эвлэлийн хороо болон Хэлтсийн дарга,2-р дарга,1-р даргын үүрэг гүйцэтгэгч.1988-1990 онд Хэнтий аймгийн Захиргааны Ой ангийн хэлтсийн мэргэжилтэн,1990-2015 онд Хэнтий аймгийн Ардчилсан холбооны дарга,Хүндэт дарга,МоАХ-ны УЗ-ийн гишүүн,1992-1996 онд Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч гишүүн,1994-1999 онд ''Хөдөө арал ''ХХК-ны захирал,2000-2005 онд'' Цагаан шонхор холдинг''ХХК-ны салбарын захирал,2000 оноос ''Амьтан хамгаалах сан'' ТББ,''Хөдөө арал'' хөдөлгөөний Тэргүүн,2008 оноос МОНГОЛЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ-ийн УЗ-ийн гишүүн,2014 оноос Тэргүүн, 1913 оноос БОНХАЖ-ын Сайдын зөвлөлийн гишүүнээр ажилласан.
|
|
ТАНИЛЦУУЛГА МоАХ-ны УЗ-ийн гишүүн,Хэнтий аймгийн Ардчилсан холбооны Хүндэт дарга С.Дамдинсүрэн нь 1989 онд өрнөсөн ардчилсан хувьсгалд Хэнтий аймагт манлайлан оролцож 90 оноос хойш өнөөдрийг хүртэл аймгийнхаа салбарыг 25 дахь жилээ журмын нөхдийн хамт тасралтгүй удирдаж ардчилал шинэчлэлийг төгөлдөршүүлэхэд авьяас мэдлэгээ зориулан ажиллаж байна.1994 оноос аялал жуулчлалыг хөгжүүлэх,Байгаль орчин түүх соёлоо хамгаалахад иргэд,иргэний нийгмийн оролцоог хангах,хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд нутгийн иргэд,орон нутгийн эрх мэдэл,хяналтыг хүчтэй болгон иргэний нийгмийг чадвахижуулах, экологит ээлтэй шийдвэр гаргахад нөлөөлөх зорилго бүхий байгаль орчны чиглэлээр ажилладаг 700 гаруй Төрийн бус байгууллагуудын төв байгууллага болох Монголын байгаль орчны иргэний зөвлөлийг Тэргүүлэн ажилладаг юм.Байгаль орчны иргэний зөвлөл нь УИХ,Засгийн газраас гаргаж буй олон шийдвэрүүдийг байгаль, түүх соёл,хүний эрүүл аюулгүй байдалд ээлтэй болгоход нөлөөлөлийн үйл ажиллагааг идэвхитэй явуулж байна.С.Дамдинсүрэн нь Байгаль орчны асуудлыг улс төржүүлэхгүй байлгах,бүх нийтийн үйлс болгон аль ч нам холбоодын гишүүдийн тэгш оролцоог хангах зорилгоор намын гишүүнчлэлээсээ түдгэлзэн ажиллаж байгаа билээ.
|
|