ТАНИЛЦУУЛГА   |   ЖУРАМ   |    МЭДЭЭЛЭЛ   САНАЛ АСУУЛГЫН ДҮН ГАРЛАА

ҮНДЭСНИЙ 50 АРДЫН ЭЛЧ

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ АРДЫН ЭЛЧ


Чимэд Сайханбилэг

Төрсөн   1969
Төрсөн газар   Дорнод
Үндэс угсаа  

Гэр бүл
Эхнэр, 3 хүүхэдтэй

Боловсрол
1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.

Ажлын туршлага
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд


ТАНИЛЦУУЛГА ТҮҮХЭН ЗАМНАЛ ОНЛАЙН МОНИТОРИНГ SWOT ХИЙСЭН АЖЛУУД
ТАНИЛЦУУЛГА

Ч.Сайханбилэг 1969 онд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн. 1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн.  Хууль зүйн ухааны магистр.  

 

Тэрбээр 1991 онд Монголын Залуучуудын Холбооноос ажлын гараагаа эхэлж,  1992-1997 онд Монголын Залуучуудын Холбоонд Нарийн бичгийн дарга болжээ. Улмаар 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон бөгөөд 1997-2002 онд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, 2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал, 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байв.

 

2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүн болж,  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдон ажилласан бөгөөд 2012 оны УИХ-ын зургаа  дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хуралд дахин сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажилласан.

Улмаар 2014 оны 11 дүгээр сараас Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байна. 

 

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн тэрбээр 2005 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл, 2006 онд Алтангадас одон,  2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулсан.  Англи,  орос хэлтэй.

 

Цахим шуудан: saikhanbileg@parliament.mn


2016 АРДЫН ЭЛЧ РЕЙТИНГ ТОГТООХ СУДАЛГАА. iSss LLC Бүтээв.