ТАНИЛЦУУЛГА ТОВЧ НАМТАР:
Овог нэр: Намбарын Энхбаяр, Ургийн овог:Авишиг Орших, Төрсөн огноо: 1958 оны зургадугаар сарын 1-нд, Төрсөн газар: Нийслэл Улаанбаатар, Яс,Үндэс: Халх Ам бүл: 5.
Боловсрол мэргэжил: 1965-1975 онд Орос-Монголын хамтарсан 23-р сургуульд сурч төгсөөд 1975-1980 онд Москва хотноо Утга-зохиолын дээд сургуулийг Утга зохиол, хэл судлалын баккалавр мэргэжлээр дүүргэсэн. 1985-1986 онд Их Британийн Лийдсийн их сургуульд английн утга зохиол, англи хэлний курст суралцаж байсан. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
1980-1990 онд Монголын зохиолчдын холбоонд орчуулагч-редактор, дараа нь ерөнхий нарийн бичгийн дарга, дэд ерөнхийлөгч
1990-1992 онд Соёл урлагийн хөгжлийн хорооны тэргүүн дэд дарга
Намбарын Энхбаяр 1985 онд МАХН-ын гишүүнээр элсжээ.
1992 онд анх Улсын Их Хуралд сонгогдож, мөн тус оноос засгийн газрын гишүүн, соёлын сайдаар ажилласан.
1992, 1997, 2000, 2004 онуудад УИХ-ын гишүүнээр 4 удаа сонгогджээ.
1996 оноос МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад
1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогдон ажиллажээ.
1997-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч байсан.
Энд 2000 оны сонгуульд намаа ялалтад хүргэж, Их Хурлын 76 суудлаас 72-г нь МАХН эзэмшиж байв. Дараа нь мөн оны 7 сарын 26-нд ерөнхий сайд болж сонгогджээ.
2004 оны сонгуульд МАХН суудлынхаа бараг талыг алдаж,
2004 оны 8 сард сөрөг намуудтай эвсэлд орж 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар ажилласан.
Тэрээр 2005 оны 6 сарын 24-нөөс 2009 оны 6 сарын 18-ныг хүртэл Монгол улсын гуравдахь еөрөнхийлөгчөөр ажиллажээ.
2009 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялагдсан бөгөөд МАХН нэрээ сольж МАН болсны дараа бууриа сахин үлдэгсэд 2011 оны 1 сард МАХН-ыг дахин байгуулахад анхны даргаар нь сонгогдсон.
Гадаад хэл: Англи,Орос
|