ТАНИЛЦУУЛГА   |   ЖУРАМ   |    МЭДЭЭЛЭЛ   САНАЛ АСУУЛГЫН ДҮН ГАРЛАА

ҮНДЭСНИЙ 50 АРДЫН ЭЛЧ

ХОВД АРДЫН ЭЛЧ


Цахиа Элбэгдорж

Төрсөн   1963
Төрсөн газар   Ховд
Үндэс угсаа  

Гэр бүл
Ам бүл 7

Боловсрол
1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд Эрдэнэт хотын 1-р арван жилийн сургууль, 1988 онд Украйны Львовын ЦУТДСургууль, 2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус төгсч, сэтгүүлчийн бакалавр, Төрийн удирдлагын мастер зэргийг хамгаалсан.

Ажлын туршлага

2009 оноос Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.



ТАНИЛЦУУЛГА ТҮҮХЭН ЗАМНАЛ ОНЛАЙН МОНИТОРИНГ SWOT ХИЙСЭН АЖЛУУД
ТАНИЛЦУУЛГА
Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн товч намтар

Ц.Элбэгдорж нь 1963 оны 03 дугаар сарын 30-нд Ховд аймгийн Зэрэг суманд тєрсєн. Гэр бvлтэй, Таван хvvхэдтэй..

Ц.Элбэгдорж нь 1979 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн сургууль, 1981 онд Эрдэнэт хотын 1-р арван жилийн сургууль, 1988 онд Уркайны Львовын ЦУТДСургууль, 2002 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийг тус тус тєгсч, сэтгvvлчийн бакалавр, Тєрийн удирдлагын мастер зэргийг хамгаалсан. Англи, орос хэлтэй
Ц.Элбэгдорж нь дараах ажил алба, сонгуульт ажлуудыг эрхэлсэн байна:

1981-1982: “Эрдэнэт” vйлдвэрт засварчин, машинист,
1982-1983: Ардын армид байлдагч, тvрvvч, ХЗЭ-ийн vvрийн дарга
1988-1990: “Улаан-Од” сонинд сурвалжлагч, Армийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч (энэ хугацаандаа ардын армид байсан “оны ялгаа”-ны харгис шинж чанарыг уйгагvй илчилж, шvvмжилж, цэргийн эрvvл мэнд, амь насны тєлєє тэмцэж байв.)
1989-1991: МоАХ-ны тэрvvлэгч (энэ хугацаандаа Ардчиллыг авчрах анхны цуглааныг нээж байжээ)
1990: “Ардчилал” сонины эрхлэгч (энэ хугацаандаа ардчиллын vнэт зvйлсийн тухай мэдээллийг ард тvмэнд тvгээж, монгол хvн хvний эрхийн тvгээмэл тунхаглалд заасан бvх эрх, эрх чєлєєг эдлэх ёстой гэдгийг сурталчилж нийгмийн сэтгэхvйд єєрчлєлт авчрав.)
1990-1992: АИХ-ын депутат, УБХ-ын гишvvн (энэ хугацаандаа Монгол Улсын шинэ vндсэн хуулийг батлалцаж, улс тєрийн эдийн засгийн шилжилтийг нэгэн зэрэг хийх, Монгол улсын ардчилал зах зээлд тууштай шилжvvлэх байр суурийг баримталж байв.)
1991: Монголын Ардын Аж Ахуйтны холбооны тэргvvн (энэ хугацаандаа малыг малчдад хэмээх хєдєлгєєн єрнvvлж мал хувьчлах тухай шийдвэр гаргуулав.)
1992-1994: Монгол Улсын Их Хурлын гишvvн (энэ хугацаандаа хувьчлалыг гvнзгийрvvлэх, газар хувьчлахыг эрх баригчдаас шаардаж байв.)
1992 оноос: “Залуу удирдагч” сангийн удирдлагын зєвлєлийн байнгын гишvvн
1993 оноос: Улс тєрийн боловсролын академийн захиралын зєвлєлийн гишvvн
1994-1996: МVАН-ын Ерєнхий зєвлєлийн гишvvн
1994-1996: Vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн шинжээч
1996-1999: МVАН-ын дарга
1996-2000: УИХ дахь “МVАН-МСДН-ын Ардчилсан Холбоо” Эвслийн дарга (энэ хугацаандаа орон сууц хувьчилах, татварыг багасгах, их хувьчлал явуулах, хэвлэлийн эрх чєлєєг хангах, АНУ-ын зах зээлийн Монголын vйлдвэрлэгчдэд нээж єгєх гэх мэт олон ажлыг хийсэн)
1996-1998: УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга (энэ хугацаандаа тєр ард тvмнээсээ уучлал гуйх тухай шийдвэрийг гаргуулж, хэлмэгдэгсдийн ар гэрт нэг сая тєгрєгийн нєхєн олговорыг олгуулсан байна. Улс тєрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хvндэтгэх єдєртэй болов.)
1996-2000: УИХ-ын гишvvн, Монголын парламентын бvлгэмийн гvйцэтгэх хорооны дарга (энэ хугацаандаа Монголын парламентын гадаад харилцааг эрс нэмэгдvvлэв.)
1998: Монгол Улсын Ерєнхий сайд, Ерєнхий сайдын vvрэг гvйцэтгэгч (энэ хугацаандаа бєхийн єргєєг байгуулахад туслалцаа vзvvлсэн, татварын орлогыг бvрдvvлэх зоримог алхам хийсэн.)
2000 оноос: “Эрх Чєлєє тєв”-ийг vvсгэн байгуулагч, хvндэт ерєнхийлєгч.
2004-2006: Монгол Улсын Ерєнхий сайд (энэ хугацаандаа хvvхдийн мєнгийг анх олгох, мэргэжлийн сургалтын тєвvvдийг хєгжvvлэх, Чингис хааны хєшєє цогцолборыг байгуулах, мэдээлэл харилцаа холбооны газрыг байгуулж интернэтийн vнийг хямдруулах, Европын Холбооны зах зээлийг Монголчуудад нээж єгєх зэрэг ажлуудыг хийжээ.)
2005-2008: Ардчилсан Намын дарга (энэ хугацаанд Ардчилсан Нам “Дєрвєн 10” хэмээх бодлогыг амжилттай хэрэгжvvлж бvх тєрлийн татварыг 10 хувь болтол бууруулах, ажил олгогчдын тєлдєг нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг 10 хувь болгож бууруулах ажлыг амжилттай хийж татвар тєлєгч, ажил олгогчдын ачааллыг эрс багасгав. Хvvхдийн мєнгєний амлалтаа бvрэн биелvvлэв)
2008-оноос: УИХ-ын гишvvнээр ажиллаж байна.

 2009 оноос Монгол улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.


2016 АРДЫН ЭЛЧ РЕЙТИНГ ТОГТООХ СУДАЛГАА. iSss LLC Бүтээв.