ТАНИЛЦУУЛГА Я.Содбаатар 1974 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн. 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1-р 10 жилийн дунд сургууль, 1997 онд Улаанбаатар их сургуулийг физикч-инженер мэргэжлээр, 2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.
Тэрээр 1997-1999 онд ШУА-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлж, 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан байна.
2005-2006 онд Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, 2006-2008 онд Үйлдвэр, худалдааны дэд сайд, 2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, 2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн даргын албыг тус тус хашиж байсан.
2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
2009 онд Алтангадас одонгоор шагнуулсан. Англи, орос хэлтэй.
Цахим шуудан: sodbaatar@parliament.mn
|