| ТАНИЛЦУУЛГА 1.    АН-ын генсек Ц.Оюундарь нь АН-ын 2 дахь эмэгтэй генсек боллоо.  2.    АН-ын генсек Ц.Оюундарь нь 1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгссөн.  3.    АН-ын генсек Ц.Оюундарь сургуулиа төгсөөд анх Монгол Телевиз буюу одоогийн МҮОНТ-д сурвалжлагчаар орж aжилласан төдийгүй богино хугацаанд өсөн дэвжиж тоймч, программын даргаар ажиллаж байв.  4.    АН-ын генсек Ц.Оюундарь нь 1999-2001 онд Ийгл телевизийн дэд захиралаар ажилласан.  5.    АН-ын генсек Ц.Оюундарь нь 2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, "Сэтгүүл Зүйн Мастер"-ийн зэргийг хамгаалсан.  6.    АН-ын генсек Ц.Оюундарь нь МҮОНРТ-ийн захиралаар ажиллаж байв. 7.    АН-ын генсек Ц.Оюундарь нь телевизийнхээ дарга нь болмоор байна гэдгээ МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн дарга Х.Чилаажавт шууд хэлсэн зоригтой бүсгүй.  8.    АН-ын генсек Ц.Оюундарь нь 1990 оны сvvлчээр “Зууны луйвар” цуврал нэвтрүүлэг хийж шуугиан тарьж байсан сэтгүүлч. 9.    АН-ын генсек Ц.Оюундарь нь энэ нэвтрүүлгийг хийснийхээ дараа шүүхэд дуудагдаж давж заалдах дээрээ тулж байв.  10.    АН-ын генсек Ц.Оюундарийг телевиз удирдаж байх үед Монголын телевизүүдийн холбооны Ерөнхийлөгч З.Алтай “Танай телевиз улсын төсвөөс санхүүжиж байж зар сурталчилгаа явуулж байна” хэмээн шүүмжилж байв. 11.    АН-ын генсек Ц.Оюундарь нь “Ардчилсан хувьсгал бол аварга том алимны мод юм” хэмээн бичж байлаа.  12.    АН-ын генсек Ц.Оюундарь нь “Сэтгүүлчид нийгмийн бүх давхаргынхантай харилцах чадвартай болохоор улс төрд амжилттай явах нь их байдаг” хэмээн үздэг.   13.    АН-ын генсек Ц.Оюундарь нь  удам дамжсан сэтгүүлч. Түүний аав Монголын үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлч Мятавын Цагаан гэдгийг хүмүүс андахгүй.  14.    АН-ын генсек Ц.Оюундарь нь хоёр хүүтэй. Тэр хоёр хүүгээ хүний зэрэгт хүргэх гэж гэрт орж эм, гадаа гарч эр болж явсан нугаршгүй хатан зоригтон.  15.    АН-ын генсек Ц.Оюундарь нь МҮОНТ-ийн захирал байхдаа 500 анги уран сайхны кино бүтээх суурийг тавьсан гэдэг.  16.    АН-ын генсек Ц.Оюундарь нь “Америкийн яруу найраг” шүлгийн түүвэрт орсон 20-иод шүлгийг орчуулсан. 17.    АН-ын генсек Ц.Оюундарь нь  АН-д лидерүүдийн эгнээнд шилжсэн улстөрч. 18.    АН-ын генсек Ц.Оюундарь нь улстөрд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан. 19.    АН-ын генсек Ц.Оюундарь нь АН-ын генсекийн албыг жинхэлснээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд үүрэг хүлээж, нуруун дээрээ их ачааг үүрлээ.  20.    АН-ын генсек Ц.Оюундарь нь маш идэвхитэй жиргээчин. 			  
			   |