ТАНИЛЦУУЛГА   |   ЖУРАМ   |    МЭДЭЭЛЭЛ   САНАЛ АСУУЛГЫН ДҮН ГАРЛАА

ЭМЭГТЭЙ 50 АРДЫН ЭЛЧ

ХАН-УУЛ ДҮҮРЭГ АРДЫН ЭЛЧ


Боржигон

Мөнхөө Оюунчимэг

Төрсөн   1973
Төрсөн газар   Хөвсгөл аймаг
Үндэс угсаа   Халх

Гэр бүл
Ам бүл 4

Боловсрол
ОХУ Санкт-Петербург хотын УИС-ийн олон улсын сэтгүүлчийн мэргэжлээр төгссөн. АНУ-ын Оклахомагийн их сургуульд сэтгүүл зүйн магистр зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага

1995 - 2000 онд Монголын үндэсний телевиз, редактор
2000 - 2002 онд Монголын үндэсний телевиз, ахлах редактор
2002 - 2009 онд Монголын үндэсний телевиз, тоймч
2009 - 2010 онд Монголын үндэсний телевиз, ерөнхий редактор
2010 - 2012 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга
2013 онд МАН-ын Нарийн бичгийн дарга
2014 - 2015 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
2015 оноос Монголын үндэсний телевиз, ММ агентлагын захирал



ТАНИЛЦУУЛГА ТҮҮХЭН ЗАМНАЛ ОНЛАЙН МОНИТОРИНГ SWOT ХИЙСЭН АЖЛУУД
ТАНИЛЦУУЛГА


Товч намтар
Сэтгүүлч М.Оюунчимэг мэргэжлээрээ сэтгүүл зүйн салбарт хамгийн нөлөөтэй нэгэн болж чадсан чадварлаг сэтгүүл зүйн төлөөлөлийн нэг юм. Ард түмний дуу хоолой болж ирсэн эрхэм сэтгүүлч бүсгүй эдүүгээ улс төрд хүчээ сориод байгаа билээ.
Тэрээр 1995 оноос Монголын үндэсний телевизийн ММ агентлагт жирийн редактораас ажлын гараагаа эхэлж улмаар ахлах редактор, тоймч, ерөнхий редакторын ажлыг 2010 он хүртэл бүтэн 15 жилийн туршид айл бүрийн хойморьт нэр төртэй заларч 2014 оноос ММ агентлагийн захирал болтлоо тууштай хариуцлагатай ажиллаж ирсэн он жилүүд нь түүнийг ард түмний сэтгүүлч болгосон юм.
Монголын телевизийн түүхэнд анхдагч эдийн засаг бизнесийн төрөлжсөн нэвтрүүлэг санаачлан олны хүртээл болгосон нь түүнийг бизнес ньюсын Оюунчимэг гэхээр жирийн малчнаас эхлээд бизнесийн акулууд хүртэл андахгүй сайн мэднэ. Унаган орос англи хэлтэй, эдийн засаг бизнесийн чиглэлээр мэргэжсэн сэтгүүлч бүсгүй улс төрчдийн хараанд өртөж 2010 оноос Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр сонгогдон 2010 он хүртэл ажилласан.
Тэр төрийн хариуцлагатай ажлыг хашсан 2010-2012 онд Засгийн газрын үйл ажиллагааны бодлогыг ард иргэддээ ойртуулах сурталчилах иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргахад татан оролцуулах ажлыг амжилттай хийсэн юм. Ийнхүү 2010 оноос улс төрд хөл тавьсан сэтгүүлч бүсгүй 2013 оноос МАН-ын хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга, Улсын их хурал дахь МАН-ын бүлгийн зөвлөх зэрэг албыг хашиж байна.
2015 оны 2 дугаар сараас МҮОНТВ-ийн ММ агентлагийн захирлаар томилогдон ажиллахдаа мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах эрүүл сэтгүүл зүйг зөв хөгжүүлэх олон нийтийн телевизийн зорилго үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь хөгжүүлэн оюун санааны хөтөч байх үүргээ амжилттай хийж хамт олондоо үнэлэгджээ.


2016 АРДЫН ЭЛЧ РЕЙТИНГ ТОГТООХ СУДАЛГАА. iSss LLC Бүтээв.