ТАНИЛЦУУЛГА   |   ЖУРАМ   |    МЭДЭЭЛЭЛ   САНАЛ АСУУЛГЫН ДҮН ГАРЛАА

ЗАЛУУ 50 АРДЫН ЭЛЧ

ДОРНОД АРДЫН ЭЛЧ


Лувсан Хишигтогтох

Төрсөн   1970
Төрсөн газар   Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг “Хөөвөр” гэдэг газар төрсөн
Үндэс угсаа   Халх

Гэр бүл
Ам бүл 4. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол
Улаанбаатар хотын Барилгын техникумыг сантехникийн багш мэргэжлээр, 2004 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2010 онд “Улаанбаатар Эрдэм-Оюу” дээд сургуулийн магисрантурыг Удирдахуйн ухааны магистраар тус тус суралцаж төгссөн.

Ажлын туршлага

1992-2000 онуудад Дорнод аймгийн Мэргэжлийн сургалт Үйлдвэрлэлийн төвд багш, Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар, 2000-2004 онд Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар, 2004-2005 онуудад Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор, 2005-2008 онд аймгийн МАХН-ын хорооны дэд даргаар, 2008-2013 онд аймгийн Засаг даргын орлогчоор, 2014-2015 онд Зүүн бүсийн Зөвлөлийн нарийн бичгийн даргаар, 2015 оны 03 дугаар сараас эхлэн Дорнод аймгийн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн захирлаар томилогдон ажиллаж байна. 



ТАНИЛЦУУЛГА ТҮҮХЭН ЗАМНАЛ ОНЛАЙН МОНИТОРИНГ SWOT ХИЙСЭН АЖЛУУД
ТАНИЛЦУУЛГА

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг “Хөөвөр” гэдэг газар 1970 онд төрсөн. Халх. Ам бүл 4. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Л.Хишигтогтох нь 1992 онд Улаанбаатар хотын Барилгын техникумыг сантехникийн багш мэргэжлээр, 2004 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2010 онд “Улаанбаатар Эрдэм-Оюу” дээд сургуулийн магисрантурыг Удирдахуйн ухааны магистраар тус тус суралцаж төгссөн. 1992-2000 онуудад Дорнод аймгийн Мэргэжлийн сургалт Үйлдвэрлэлийн төвд багш, Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар, 2000-2004 онд Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар, 2004-2005 онуудад Хэрлэн сумын Засаг даргын орлогчоор, 2005-2008 онд аймгийн МАХН-ын хорооны дэд даргаар, 2008-2013 онд аймгийн Засаг даргын орлогчоор, 2014-2015 онд Зүүн бүсийн Зөвлөлийн нарийн бичгийн даргаар, 2015 оны 03 дугаар сараас эхлэн Дорнод аймгийн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн захирлаар томилогдон ажиллаж байна. Л.Хишигтогтох нь төр засгаар өөрийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн 1994 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний сэхээтэн залуу” алтан медалиар, 1996 онд “Заах аргач багш” цол тэмдэгээр, 2000 онд Гэгээрлийн яамны “Мэргэжлийн шилдэг багш” өргөмжлөлөөр, 2001, 2011 онд Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медалиар, 2004 онд “Улс төрийн салбарын шилдэг залуу” өргөмжлөлөөр, 2004 онд Чойбалсан хотын “Тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр, 2006 онд аймгийн “Тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медалиар, 2011 онд Монгол улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан байна. 


2016 АРДЫН ЭЛЧ РЕЙТИНГ ТОГТООХ СУДАЛГАА. iSss LLC Бүтээв.