ТАНИЛЦУУЛГА Н.Батбаяр 1977 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль, 1983 онд Москва хотын Эдийн засаг- статистикийн дээд сургууль, 1983 онд Москва хотын Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс төрийн дээд сургуулийг тус тус төгссөн.
Эдийн засагч- статистикч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр.
Тэрбээр 1983-1992 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны "Комплекс импорт" хангамжийн нэгдэлд мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, орлогч дарга, 1992-1999, 2000-2004 онд "Монгол түлхүүр" ХХК-ийн захирал, "Фортуна" группийн ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байсан.
Н.Батбаяр 1999-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, улмаар 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний албыг хашиж байв.
2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр улиран сонгогдож, 2014 оны 10 дугаар сар хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдон ажилласан.
2004 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан, 2006 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медалиар шагнагдсан. Орос, англи хэлтэй.
Цахим хаяг: www.batbayar.com
Цахим шуудан: batbayar_n@parliament.mn
|