ТАНИЛЦУУЛГА М.Сономпил 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. 1974-1984 онд Дархан хотын 1дүгээр дунд сургууль, 1984-1988 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургуулийг Ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Удирдлагын ухааны магистр.
Тэрбээр 1988-1991 онд Ардын армийн...дугаар ангид салааны захирагч, техникийн орлогч, 1991-1995 онд “Залуу Монгол” ХХК-д менежер, захирал, 1995-2004 онд “Залуу Монгол” Корпорацийн ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байв.
Улмаар 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн БХЯ-ны сайдын алба хашиж байжээ. 2008-2012 онд “Залуу Монгол” Корпорацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2012-2014 онд Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар томилогдон ажилласан.
2006 онд Алтан гадас одонгоор шагнуулсан.
Цахим шуудан: sonompil@parliament.mn
|