ТАНИЛЦУУЛГА Л.Болд 1979 онд Нийслэлийн 10 жилийн 23-р дунд сургууль, 1981 онд ХБНГУ-ын Бернаугийн Yйлдвэрчний Эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургууль тус тус төгссөн.
Тэрбээр 1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн зааварлагч, 1984-1989 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч, 1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн, 1993-1996 онд *Бодь интернэшил* группын ерөнхийлөгч, 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны даргаар тус тус ажиллаж байв.
Л.Болд 1996-2000, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан бөгөөд 1999-2000 онд Олон улсын парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, тус холбооны Ази- Номхон далайн бүсийн даргаар сонгогдсон ажиллаж байсан. Мөн тэрээр 2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч, 2000-2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга, 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан туршлагатай улс төрчдийн нэг юм.
2012 онд УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож, 2012-2014 онд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдон ажилласан.
2005 онд ХБНГУ-ын Гавьяаны загалмайн одон, Алтангадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2011 онд Украйн Улсын Ярослав хааны 2-р зэргийн одон, 2011 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан. Орос, англи, герман, франц хэлтэй.
Цахим шуудан: bold_lu@parliament.mn
|