ТАНИЛЦУУЛГА Төрсөн огноо : 1967-03-28
Албан тушаал : УИХ-ын гишүүн
Мэргэжил : Эдийн засагч
Төрсөн нутаг : Сэлэнгэ аймаг
Төгссөн сургууль, мэргэжил: 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1989 онд Москва хотын Улсын их сургууль Эдийн засагч, багш мэргэжлээр
1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академи Бизнесийн удирдлага мэргэжлээр
2003 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Олон улсын эдийн засгийн ухааны магистр
Ажилласан байдал: 1989-1990 онд УНТЭ-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга
1990-1991 онд МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгч
1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутат
1991-1997 онд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
1992-1994 онд УТБА-ын багш, эрдэм шинжилгээний ажилтан
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1996-1999 онд МСДН-ын дэд дарга
1998 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд
2000-2004 онд *Товхонхан* ХХКомпаний зөвлөх
2002 онд Олон Улсын валютын санд шинжээч
2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
Шагнал: 1997 онд Алтангадас одон
1999 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
|