ТАНИЛЦУУЛГА Овог нэр: Цэвэлмаа Баярсайхан
Төрсөн огноо : 1962-04-24
Төрсөн нутаг:Нийслэл Улаанбаатар
Яс Үндэс:Халх
Гэр бүл: Ам бүл 6.
Мэргэжил :Инженер эдийн засагч, статистикч эдийн засагч
Нам :Ардчилсан нам
Төгссөн сургууль, мэргэжил:
1980 онд Өмнөговь аймгийн 10 жилийн дунд сургууль
1986 онд ЗХУ-ын Москва хотын Эдийн засгийн дээд сургууль Инженер эдийн засагч мэргэжлээр
1989 онд Монгол Улсын Их Сургууль Статистикч эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Эдийн засгийн ухааны магистр, Докторант
Ажилласан байдал:
1986 - 1989 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн
1989 - 1990 онд Өмнөговь аймгийн Төлөвлөгөө эдийн засгийн хороонд ахлах мэргэжилтэн
1990 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд хэлтсийн дарга
1990 - 1992 онд Өмнөговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд тэргүүн дэд дарга
1992 - 1996 онд Өмнөговь аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч
1992 онд Өмнөговь аймгийн даргын үүрэг гүйцэтгэгч
1996 - 1998 онд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга
1996 - 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн 2001 - 2004 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуульд багш
2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд
2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008 - 2011 онд Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд
Шагнал: 1993 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан
1997 онд Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан
2000 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
2003 онд Аялал жуулчлалын тэргүүний ажилтан
2006 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн тэргүүний ажилтан
2006 онд Алтангадас одон
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2010 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
Гадаад хэл: орос
|