ТАНИЛЦУУЛГА Төрсөн огноо : 1959-08-10
Албан тушаал : Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны дэд ерөнхийлөгч
Мэргэжил : Эдийн засагч
Төрсөн нутаг : Баян-Өлгий Эдийн засгийн ухааны доктор, профессор
1959 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт төрсөн.
1984 онд Хөдөө аж ахуйн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн.
1991 онд МУИС-ийн докторантурыг төгсөж,
1992 онд ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн дэргэдэх Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан.
1993 онд БНХАУ-ын Бээжин хотын Хэлний дээд сургуулийн хятад хэлний курсыг дүүргэсэн.
1994 онд БНХАУ-ын Ардын их сургуулийн зах зээлийн эдийн засгийн курсыг төгссөн.
1984 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйд эдийн засагчаар ажилласан.
1984-2004 он хүртэл Хөдөө аж ахуйн их сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, декан, сургалт эрхэлсэн проректорын албыг хашсан.
2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогддон ажилласан.
2006-2007 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын албыг хашсан.
2009 оноос одоо хүртэл Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор бөгөөд Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажлыг гүйцэтгэж байна.
|