ТАНИЛЦУУЛГА Борчууд овогтой Баттулгын Ганхуяг. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Эрх зүйч, улс төр судлаач мэргэжилтэй. Улс төр судлалын магистрын зэрэгтэй. Орхон аймаг,
Эрдэнэт хотод 10 жилийн дунд сургууль төгсөөд, Улаанбаатар хот, Налайх дүүргийн 318-р ангид цэргийн албыг хаасан.
Боловсрол эзэмшсэн байдал: - 1997-2001 онд МУИС-ын хууль зүйн сургуулийг “Төрийн захиргааны эрх зүйч” мэргэжлээр төгссөн.
- 2005-2007 онд МУбИС-д суралцаж, улс төр судлалын магистрын зэрэг хамгаалсан.
- 2009 оноос МУИС-д улс төр судлалын докторантурт зэрэг хамгаалахаар суралцаж байна.
- 2011-2013 онд АНУ-ын Харвардын их сургуульд “Бизнесийн удирдлага”-аар суралцаж,
2013 оноос АНУ. Питсбургын Их сургуулийн, хуулийн сургуульд олон улсын эрх зүйч мэргэжлээр магистрын зэрэг хамгаалан суралцаж байгаа.
Ажил эрхлэлтийн байдал: - 2000-2001 онд Монголын Нам бусчуудын хөдөлгөөний гүйцэтгэх захирал,
2001-2005 онд Монголын Оюутны Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдож,
2005-2007 онд Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан.
2005-2009 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн залуучууд, оюутны асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажилласан.
2007-2009 онд Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ны захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад
2009 оноос 2013 оныг хүртэл тус компанийн дэд захирал, “Таван толгой” төслийн захирлаар ажилласан.
2012-2013 онд “Эрдэнэс Таван толгой” ХХК-ны Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан.
“Эрдэнэс Монгол” ХХК-д ажиллах хугацаандаа 2008-2011 онд “Оюу толгой” төслийн Засгийн газрын Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга,
2009-2013 онд “Таван толгой” төслийн Засгийн газрын Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан. -
2013 оноос МАН-ын Шинэчлэлийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2015 оноос Шинэчлэлийн хорооны Даргаар ажиллаж байна.
2012 оноос “Хатан бүтээл” ХХК-ны Ерөнхий захирлаар ажиллаж байна.
2014-2015 онд Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр ажилласан, мөн оноос Улаанбаатар хот дахь Орхон аймаг, Эрдэнэт хотын нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байна.
Гавъяа шагнал: - 2002 онд Монгол улсын Засгийн газрын жуух бичиг,
2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль,
2009 онд “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол, тэмдэг,
2009 онд Монгол улсын “Тэргүүний уурхайчин” цол, тэмдэг,
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль,
2013 онд Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан.
|